
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиад 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Банк, санхүүгийн чиглэлээр 3, 4-р курст суралцаж буй оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиад 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ганцаарчилсан болон багийн гэсэн 2 ангилалд болж, төрийн болон хувийн хэвшлийн 6 их дээд сургуулийн 10 багийн нийт 50 оюутан оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

СЭЗИС-ийн 3-р курсийн оюутан М.Давааням нь “Ганцаарчилсан төрөл” болон “Багийн төрөл”-д тэргүүн байр эзэлсэн бөгөөд хамгийн өндөр оноо авсан оюутанд олгодог “Онцлох оюутан” шагналын эзнээр тодорлоо.
