Үндсэн агуулга руу шилжих
Шударга Ёсыг Бадраах Сан

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Шударга Ёсыг Бадраах Сан” ТББ (цаашид “Сан” гэх)-ны албан ёсны вэбсайтыг (цаашид “вэбсайт” гэх) ашиглахтай холбоотой хэрэглэгч болон Сангийн хооронд үүсэх эрх, үүргийг тодорхойлно. Вэбсайтад хандаж, ашигласнаар та энэхүү нөхцөлийг бүрэн зөвшөөрч байгаа болно.

1. Ерөнхий нөхцөл

Вэбсайтад байршуулсан бүх мэдээ, мэдээлэл, контент нь зөвхөн танилцуулга болон сургалт, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг түгээх зорилготой. Сан нь энэхүү мэдээллийг аль болох үнэн зөв, найдвартай байлгахыг зорьдог боловч аливаа алдаа, зөрчил гарах эрсдэлтэйг анхаарна уу.

2. Оюуны өмч

Вэбсайт дахь бүх текст, зураг, лого, видео болон бусад контент нь Санд эсвэл хамтрагч байгууллагуудад хамаарагдах оюуны өмч бөгөөд зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан. Эдгээр материалыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, тараах, өөрчилж ашиглахыг хориглоно.

3. Хэрэглэгчийн үүрэг

Та вэбсайтыг зөвхөн хууль ёсны, ёс зүйтэй, хариуцлагатай байдлаар ашиглах үүрэгтэй. Дараах үйлдлийг хориглоно:

  • Хуурамч, худал мэдээлэл илгээх
  • Вэбсайтын системд халдах, эвдлэх оролдлого хийх
  • Бусдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулах, тараах

4. Хувийн мэдээллийн хамгаалалт

Хэрэглэгчийн илгээсэн хувийн мэдээллийг Сан нь Монгол Улсын Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Нууцлалын бодлогын дагуу чандлан хамгаална.

5. Тэтгэлгийн бүртгэл, сонгон шалгаруулалт

Вэбсайтаар дамжуулан “Бадраа агсны нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөр”-т бүртгүүлсэн тохиолдолд таны илгээсэн мэдээлэлд үндэслэн сонгон шалгаруулалт хийгдэнэ. Илгээсэн мэдээлэл нь үнэн зөв байх үүрэг танд хамаарна. Худал мэдээлэл өгсөн тохиолдолд тэтгэлэгт хамрагдах эрх цуцлагдаж болно.

6. Холбоос болон гаднын агуулга

Вэбсайт нь гуравдагч этгээдийн вэбсайт руу чиглэсэн холбоос агуулж болох ба эдгээр холбоосны агуулгад Сан хариуцлага хүлээхгүй.

7. Нөхцөлд өөрчлөлт оруулах

Сан нь энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд шинэчлэгдсэн хувилбарыг энэхүү вэбсайт дээр байршуулна.

8. Хууль эрх зүйн зохицуулалт

Энэхүү нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдана. Үүссэн аливаа маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэхийг зорих бөгөөд шаардлагатай тохиолдолд Монгол Улсын шүүхээр хянан шийдвэрлүүлнэ.

Хамгийн сүүлд шинэчилсэн: 2025 оны 5-р сарын 3