Үндсэн агуулга руу шилжих
Шударга Ёсыг Бадраах Сан

Дашдоржийн Бадраа

1974–2006

Намтар

Дашдоржийн Бадраа нь 1974 оны 12 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод Ёндонгийн Дашдоржийн сэхээтэн гэр бүлд хоёр дахь хүү болон төрж, өсөн хүмүүжиж, бага наснаасаа хувь хүний төлөвшлийг олж ээж, аавын сайн хүү, анги хамт олныхоо журмын нөхөр, ажил мэргэжлийнхээ манлайлагч, улс орныхоо шударга боловсон хүчин байсан. Тэрбээр өндөр боловсролтой, мэргэжлийн өндөр ур чадвартай, хүнлэг, даруу төлөв, үнэнч шударга, нийтэч хичээнгүй, дайчин шаргуу, ажил хэрэгч, зорьсондоо хүрдэг, бусдыг манлайлагч, хамт олныхоо дунд нэр хүндтэй, түүний зэрэгцээ гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис гэх мэт олон төрлийн спортоор хичээллэдэг өөрийгөө бүх талаараа хөгжүүлж чадсан монголын банк санхүү эдийн засгийн салбарт цоо шинэ уур амьсгалыг оруулж ирж байсан чин шударга чадварлаг мэргэжилтэн байжээ.

Боловсрол

  1. Бүрэн дунд боловсрол

    1982–1992: Зөвлөлтийн 3-р дунд сургууль

  2. Бакалаврын зэрэг – Банкны эдийн засагч

    1992–1996: МУИС-ЭЗДС Банкны эдийн засагч, онц дүнтэй

  3. Магистрын зэрэг – Эдийн засгийн хөгжил

    2001–2002: Австралийн Канберрагийн Их сургууль – Эдийн засгийн хөгжил, онц дүнтэй

Албан тушаал

  1. Хянан шалгагч

    1996–1999: Монголбанк

  2. Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч, эрх хүлээн авагчийн орлогч

    1999–2000: Сэргээн Босголтын банк

  3. Бодлого зохицуулалтын хэлтсийн захирал

    2002–2004: Монголбанк

  4. Гүйцэтгэх захирал

    2004–2006: Улаанбаатар хотын банк

  5. Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга (УИХ-аас томилогдсон)

    2006 оны 1 сарын 25-наас

Гүйцэтгэсэн ажил

  • Санхүүгийн зохицуулах хороог эмхлэн байгуулах
  • Санхүүгийн салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
  • Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх
  • Хууль зөрчиж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх
  • Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг шалгах

Шагнал

  • 2004 он: ҮХАҮТ-аас Банк санхүүгийн салбарын оны тэргүүний “Шилдэг менежер”
  • 2004 он: “Нийслэлийн шилдэг залуу” хүндэт өргөмжлөл
  • 2005 он: “Хөдөлмөрийн хүндэт медаль”