“Шударга Ёсыг Бадраах Сан” ТББ нь таны хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалахад анхаарч ажилладаг.
Энэхүү нууцлалын бодлого нь манай цахим хуудсаар дамжуулан цуглуулж болох таны мэдээлэл, түүнд хэрхэн хандаж, ашигладаг талаар тайлбарлах зорилготой. Бид холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажиллахыг зорьж байна.
1. Цуглуулах мэдээлэл
- Овог, нэр
- И-мэйл хаяг, утасны дугаар
- Сургуулийн нэр, хичээлийн түвшин, мэргэжил
- Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах үед ирүүлсэн бусад баримт бичиг
- Холбоо барих маягтаар илгээсэн зурвас
2. Мэдээллийг хэрхэн ашиглах вэ?
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг сонгон шалгаруулах
- Тантай холбогдох, мэдээлэл хүргэх
- Статистик болон дотоод хэрэглээнд ашиглах
3. Мэдээлэл хамгаалах
Таны мэдээллийг зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор зохих арга хэмжээг авна.
4. Хандах болон өөрчлөх
Хэрэв та бидэнд өгсөн хувийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулах, устгуулахыг хүсвэл “Холбоо барих” хуудсаар дамжуулан бидэнтэй холбогдоно уу.