Бидний тухай
Шударга Ёсыг Бадраах Сан нь Монгол Улсын санхүүгийн салбарт шударга, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой байгууллага юм.
Шударга Ёсыг Бадраах Сан” ТББ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэх, ирээдүйн санхүүгийн салбарт шударга залуусыг бэлтгэх зорилгоор 2006 оноос эхлэн жил бүр идэвх зүтгэлтэй оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн билээ. Энэхүү тэтгэлэг нь оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна найз нөхдийн хүрээгээ тэлэх, үе тэнгийнхнээсээ сурч, хөгжих боломжийг олгодог.

Үүсгэн байгуулагч
Дашдоржийн Бадраа
1974–2006
Дашдоржийн Бадраа нь 1974 оны 12 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод Ёндонгийн Дашдоржийн сэхээтэн гэр бүлд хоёр дахь хүү болон төрж, өсөн хүмүүжиж, бага наснаасаа хувь хүний төлөвшлийг олж ээж, аавын сайн хүү, анги хамт олныхоо журмын нөхөр, ажил мэргэжлийнхээ манлайлагч, улс орныхоо шударга боловсон хүчин байсан. Тэрбээр өндөр боловсролтой, мэргэжлийн өндөр ур чадвартай, хүнлэг, даруу төлөв, үнэнч шударга, нийтэч хичээнгүй, дайчин шаргуу, ажил хэрэгч, зорьсондоо хүрдэг, бусдыг манлайлагч, хамт олныхоо дунд нэр хүндтэй байв.
ДэлгэрэнгүйБидний зорилго
“Шударга Ёсыг Бадраах Сан” ТББ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэх, ирээдүйн санхүүгийн салбарт шударга залуусыг бэлтгэх зорилгоор 2006 оноос эхлэн жил бүр идэвх зүтгэлтэй оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн билээ. Энэхүү тэтгэлэг нь оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна найз нөхдийн хүрээгээ тэлэх, үе тэнгийнхнээсээ сурч, хөгжих боломжийг олгодог.
Боловсролыг дэмжих
Санхүүгийн салбарт шударга залуусыг бэлтгэх
Шударга ёсыг бадраах
Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэх
Тэтгэлэг олгох
Идэвх зүтгэлтэй оюутнуудыг дэмжих
Хамтын ажиллагаа
Оюутнуудад сурч, хөгжих орчин бүрдүүлэх
Олгосон тэтгэлгийн тоо
Нийт олгосон тэтгэлэг
506
2006–2025 он
| Он | Оюутан |
|---|---|
| 2006 | 1 |
| 2007 | 3 |
| 2008 | 3 |
| 2009 | 7 |
| 2010 | 11 |
| 2011 | 22 |
| 2012 | 31 |
| 2013 | 32 |
| 2014 | 30 |
| 2015 | 31 |
| 2016 | 32 |
| 2017 | 33 |
| 2018 | 35 |
| 2019 | 33 |
| 2020 | 27 |
| 2021 | 31 |
| 2022 | 31 |
| 2023 | 36 |
| 2024 | 42 |
| 2025 | 35 |