Үндсэн агуулга руу шилжих
Шударга Ёсыг Бадраах Сан
Бүх мэдээ

BFJ Talk #25 амжилттай зохион байгуулагдлаа! 🎉

👨‍🎓ШЁБС-ийн төгсөгч, оюутнуудын эргэх холбоог сайжруулах, мэдлэг туршлагаа хуваалцах зорилгоор ШЁБС-ийн төгсөгчдийг урьж оролцуулдаг “BFJ talk” уулзалт, хэлэлцүүлгийг бид сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

⭐️ 25 дахь удаагийн хэлэлцүүлгээр Moncon группийн Маркетингийн Газрын Захирал, Bite-Learn-ийн хамтран үүсгэн байгуулагч, Brighton Edtech компанийн маркетингийн зөвлөх Алтаншагай оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлгээрээ "Marketing. Content. Business. Let’s Connect the Dots" гэсэн сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж оюутан залуустаа хэрхэн контент бүтээх, түүнийгээ олонд хүргэх, карьер төлөвлөлт, цагийн менежмент зэрэг маш үнэ цэнтэй мэдлэгүүдийг хуваалцлаа.

✨ Бидэнд цаг зав гарган, үнэтэй зөвлөгөө өгч, урам зориг хайрласан илтгэгчдээ маш их баярлалаа. Цаашдын ажил амьдралд тань өндөр амжилт хүсье🚀