20 жилТэтгэлэг зарлагдлааБүртгүүлэхҮндсэн агуулга руу шилжих

Д.Бадраа агсны нэрэмжит Шударга Ёсыг Бадраах сангийн тэтгэлэг

Шинэ элсэлт жил бүрийн 10 эсвэл 11 сард зарлагдана.

Бүртгэл нээлттэй

2026–2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Өргөдөл илгээх сүүлийн хугацаа

10-р сарын 2023:59 хүртэл

2 хоног үлдлээ
2026–2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. ПостерТомоор харах

Яагаад манай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй вэ?

  • Сургалтын төлбөрийн тэтгэлэг

    Нөхцөлөө хангавал төгстлөө авах боломжтой

  • Манлайлагчидтай уулзах боломж

    Бизнес, санхүүгийн салбарын туршлагатай манлайлагчидтай санал бодлоо солилцох

  • Найз нөхөд, хамт олны сүлжээ

    Тэнгийнхнээсээ суралцах, хамтдаа хөгжих, найз нөхдийн хүрээгээ тэлэх

  • Нийгмийн манлайлал ба оролцоо

    Нийгмийн оролцоо, манлайлал болон хамтын ажиллагааны чадвараа сайжруулах

ШЁБС-ийн тэтгэлэгт хөтөлбөрийн тухай

ШЁБС нь санхүүгийн салбарт шудрага, ёс зүйтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор МУИС, СЭЗИС, ШУТИС шилдэг оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна оюутнуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн сургалт, лекц, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж оюутнууд, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах замаар хувь хүний хөгжлийг дэмждэг. Тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүрийн 10, 11 сард зарлагддаг.

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага

  1. 1МУИС-ийн Бизнесийн сургууль, МТЭС, Нийгмийн ухааны салбарын Эдийн засаг болон Мэдээлэл технологийн анги, ШУТИС-ийн мэдээлэл технологийн анги, СЭЗИС-ийн өдрийн ангийн 2, 3-р курсийн оюутан байх
  2. 2Суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
  3. 3Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. 1Сургуулийн тодорхойлолт
  2. 2Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны хуулбар
  3. 3Цээж зураг
  4. 4CV
  5. 5Сэдвийн дагуух эсээнүүд
  6. 6Бусад нэмэлт материалууд

Сонгон шалгаруулалт хэрхэн явагддаг вэ?

Тэтгэлэгт оюутан 4 шаттайгаар шалгарна.

  1. 1

    Цахим бүртгэл

    Өргөдлийн маягтаа онлайнаар бөглөж, материалаа илгээнэ.

    10-р сарын 20 хүртэл

  2. 2

    Цахим өргөдлийн шалгаруулалт

    Ирсэн өргөдлүүдээс дараагийн шатанд шалгарах оюутнуудыг сонгоно.

  3. 3

    Бүлгийн ярилцлага

    Бусад оролцогчидтой хамт бүлгээр ярилцлагад орно.

  4. 4

    Ганцаарчилсан ярилцлага

    Эцсийн шатанд ганцаарчлан ярилцлага өгнө.