ЗАЛУУСЫН БОЛОВСРОЛ

Дэмжих хөтөлбөр

Шударга Ёсыг Бадраах Сан ТББ нь Санхүүгийн зохицуулах хорооны анхны дарга асан Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэх, залуучуудын дунд зөв үйлсийг түгээн дэлгэрүүлэх, нийгэмд шударга сайн үйлсийг дэмжих зорилгоор 2006 оноос эхлэн жил бүр идэвхи зүтгэлтэй оюутан залуучуудыг сонгон шалгаруулж, сургалтын тэтгэлэг олгож ирсэн билээ.

Энэхүү тэтгэлэг нь та бүхэнд зөвхөн санхүүгийн хэрэгжээг шийдэх бус найз нөхдийн хүрээгээ тэлэх, үе тэнгийнхэнээсээ сурч хөгжих боломжийг олгох болно.